Насанд хүрэгчдэд Д витамин зайлшгүй шаардлагатай, гэхдээ ихэнх хүмүүс хангалттай авч чаддаггүй чухал шим тэжээлүүдийн нэг юм. Ялангуяа Монгол шиг урт өвөлтэй, нарны тусгал бага орчинд амьдардаг хүмүүсийн хувьд Д витамины дутагдал маш түгээмэл байдаг.

Түгээмэл асуулт

Насанд хүрэгчид өдөрт хэдэн IU Д витамин уух вэ?

Ерөнхий зөвлөмж 600–800 IU. Дутагдалтай гэж оношлогдвол эмч илүү тун зааж болно. Эмчийн заалтгүйгээр 4,000 IU-аас бүү хэтрүүл.

Д витаминыг хоолтой уух уу?

Тийм. Д витамин өөхөнд уусдаг тул өөх тос агуулсан хоолтой хамт уувал сайн шингэнэ.

MAX D3-т хэдэн IU Д витамин байдаг вэ?

Vitabaum MAX D3 Complex-ийн нэг хуруу шилэнд Д3 1,000 IU (25 мкг) байдаг. Насанд хүрэгчдэд зориулсан.

Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин

Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
ХУД Зайсан центр- Сондор эмийн сан

Монголд бэлэн байгаа Vitabaum бүтээгдэхүүн

Германд үйлдвэрлэсэн шингэн витамин · 30 x 10ml сарын багц · Twist & Mix систем

Vitabaum Multivitamin Kids хүүхдийн шингэн витамин
Хүүхдийн мультивитаминMultivitamin Kids2–12 насны хүүхдэд · 15 амин дэм · сахаргүй₮195,000Захиалах
Vitabaum Beauty Collagen шингэн коллаген
Гоо сайхны коллагенBeauty CollagenАрьс, үс, хумсанд · Коллаген + Витамин C, Цайр₮195,000Захиалах
Vitabaum MAX D3 шингэн Д витамин
Д3 витаминMAX D3Дархлаа, яс, эрч хүчид · Насанд хүрэгчдэд₮195,000Захиалах

Улаанбаатар хотод хүргэлттэй. Сондор эмийн сан — Зайсан центр (08:00–24:00) болон 19-ийн үйлчилгээний төв (09:00–23:00).

Насанд хүрэгчдийн Д витамин гэж юу вэ?

Насанд хүрэгчид Д витамины дутагдалд их өртдөг. Хүүхдэд л зөвхөн Д витамин хэрэгтэй байдаг юм биш. Д витамин нь тосонд уусдаг витамин бөгөөд хүний биед дааврын үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ нь зөвхөн хоол хүнснээс авах боломжтой биш, нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд нийлэгждэг.

ТОВЧ ХАРИУЛТ

Насанд хүрэгчдэд Д витамин кальцийн шингээлт, ясны бат бөх байдал, булчин, дархлааны хэвийн ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй. Олон улсын зөвлөмжөөр насанд хүрэгчдийн өдрийн хэрэгцээ ойролцоогоор 600–800 IU, дээд аюулгүй хязгаар 4,000 IU. Монголд 10–3-р сард нарнаас бараг авдаггүй тул өвөл нөхөх шаардлагатай.

Хамгийн түгээмэл хэлбэрүүд нь:

  • D2 (эргокальциферол) – ургамлын гаралтай
  • D3 (холекальциферол) – амьтны гаралтай, илүү үр дүнтэй. Судалгаагаар D3 хэлбэр нь биед илүү сайн шингэж, удаан хадгалагддаг.
vitabaum

Насанд хүрэгчдэд Д витамин яагаад чухал вэ?


1. Ясны эрүүл мэндийг дэмжинэ

  • Д витамин нь кальци, фосфорыг биед шингээхэд тусалдаг. Хэрэв Д витамин дутагдвал:
  • Яс сийрэгжинэ
  • Ясны нягт буурна
  • Хугарах эрсдэл нэмэгдэнэ
  • Ялангуяа 30-аас дээш насанд ясны нягт аажмаар буурч эхэлдэг тул Д витамин зайлшгүй хэрэгтэй.

2. Дархлааг дэмжинэ

Д витамин нь дархлааны системийг идэвхжүүлж, халдварын эсрэг хамгаална, вирус, бактеритай тэмцэнэ, амьсгалын замын өвчнөөс сэргийлнэ. Д витамин нь тархины үйл ажиллагаанд оролцдог учраас сэтгэл гутрал бууруулах эрч хүч нэмэгдүүлэх сэтгэл санааг тогтворжуулах үүрэгтэй байдаг.

Бас булчингийн хүчийг нэмэгдүүлнэ, ядаргаа багасгана, биеийн ерөнхий тэнхээг сайжруулна.

д витамин

Насанд хүрэгчдийн Д витамины хэрэгцээ

Монголд ихэнх хүмүүс дутагдалтай байдаг тул 1000–2000 IU хэрэглэх нь түгээмэл. Бид яагаад Д витамин дутагддаг вэ гэхээр нарны гэрэл бага авах болон SPF тос хэрэглэдэг, Д витамин агуулсан хоол хүнс бага хэрэглэдэг. Нас ахих тусам Арьс Д витамин бага үүсгэнэ, шингээлт муудна. Дэлгэрэнгүй: хамгийн сайн Д витаминыг сонгох шалгуур.

Д витамин
Д витамины дутагдлын шинж тэмдэг

Дараах шинжүүд илэрч болно:

  • Ядаргаа, сулрал
  • Булчин өвдөх
  • Яс өвдөх
  • Сэтгэл санаа унах
  • Ханиад амархан хүрэх

Гэхдээ зарим хүмүүс ямар ч шинж тэмдэггүй байж болно.

Д витамин
Д витаминыг хэрхэн нөхөх вэ?

Нарнаас авах буюу өдөрт 15–30 минут гар, нүүр ил гаргах. Гэхдээ хэт удаан наранд байж болохгүй. Д витамин ихтэй хүнс буюу загас (лосось, туна), өндөгний шар, сүүн бүтээгдэхүүн зэргийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь сайн чанарын биед бүрэн шингэдэг Д витамин сайн уух хэрэгтэй.

Д витамин

Ямар Д витамин сонгох вэ?


Д витаминыг зөв тунгаар, зөв хэлбэрээр хэрэглэх нь хамгийн чухал. Хэтрүүлбэл эрсдэлтэй, харин дутвал дархлаа, яс, энерги бүхэнд нөлөөлнө. Тиймээс чанартай, найдвартай бүтээгдэхүүн сонгох нь таны эрүүл мэндийн хамгийн зөв шийдвэр юм.

Энэ утгаараа таны өдөр тутмын хэрэгцээнд хамгийн тохиромжтой сонголт бол Vitabaum Multivitamin MAX D3 юм. 1000 IU D3 витаминтай буюу яс, дархлаа, кальцийн шимэгдэлтэд хамгийн тохиромжтой тун юм. Vitabaum Multivitamin MAX D3 бол зөвхөн Д витамин биш иж бүрэн найрлагатай. Витамин K1, C, B6, фолийн хүчил, цайр, магни, төмөр зэрэг Д витамины үйлчлэлийг дэмжиж, биед бүрэн шингээнэ.

Two Chamber System (шинэлэг технологи)-тэй буюу витаминуудыг уух үед шинээр хольж уудаг учраас шимэгдэлт нь хамгийн өндөр, үр дүн илүү хурдан байдаг. Мөн бие илүү амархан шингээнэ, хоолойд торохгүй маш амархан ууна.

Vitabaum Mongolia · YouTube

Энэ сэдвээр видеогоор үзээрэй

Нийтлэлд дурдсан зөвлөгөөг богино видеогоор товч харуулав. Шинэ видеог алгасахгүйн тулд сувагт маань бүртгүүлээрэй.

Төстэй мэдээ нийтлэлүүд:

Үүнтэй холбоотой нийтлэлүүд

MAX D3 витамин үзэх