Д витамин (Vitamin D) нь хүний биед зайлшгүй шаардлагатай, олон талын үүрэгтэй амин дэмүүдийн нэг юм. Энэ нь кальци, фосфорын шимэгдэлтийг зохицуулж, яс, шүдийг бэхжүүлэхээс гадна дархлаа, булчингийн үйл ажиллагаа, сэтгэл зүйд хүртэл нөлөөлдөг. Гэвч “сайн зүйл ихдвэл саар” гэдэг шиг Д витаминыг хэтрүүлэн хэрэглэх нь ноцтой эрсдэл дагуулж болдог.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Д витамины илүүдэл гэж юу вэ?
Д витамины илүүдэл буюу гипервитаминоз D гэдэг нь бие махбодод Д витамины хэмжээ хэт ихсэж, улмаар кальцийн түвшин хэвийн хэмжээнээс давж (гиперкальциеми) хордлогын шинж тэмдэг илрэхийг хэлнэ. Энгийнээр хэлбэл Д витамин хэт их, Кальци хэт их. Ингэснээр биеийн олон эд эрхтэнд хортой нөлөөтэй.

Д витамины илүүдэл яаж үүсдэг вэ?
Д витамины илүүдэл ихэвчлэн дараах шалтгаанаар үүсдэг:
1. Хэт их нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
- Өдөр бүр өндөр тунгаар (жишээ нь 10,000 IU ба түүнээс дээш) уух
- Эмчийн зааваргүй удаан хугацаанд хэрэглэх
- Олон төрлийн витамин давхар уух
2. Буруу ойлголт
“Дархлаа сайжруулна” гэж бодоод тунг хэтрүүлэх. Хүүхдэд насанд хүрэгчдийн тун өгөх

Д витамин хэдэн IU-аас илүүдэл болдог вэ?
Насанд хүрэгчид хамгийн ихдээ 4000 IU тун зөвшөөрөгдөнө. Гэхдээ үргэлж ийм тунтайг уугаад байх нь тохиромжгүй. Хүүхэд хамгийн 1000–3000 IU тун зөвшөөрөгдөнө. Гэхдээ мөн байнга ийм өндөр тунтайг уугаад байх нь тохиромжгүй. Ер нь 10,000 IU-аас дээш удаан хугацаанд уувал хордлогын эрсдэлтэй
Д витамины илүүдлийн шинж тэмдэг
Д витамины илүүдэл нь шууд биш, аажмаар илэрдэг.
Эрт үеийн шинж:
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Хоолны дуршил буурах
- Толгой өвдөх
- Ядаргаа

Дунд үе:
- Хэт их шээх
- Ам цангах
- Жин буурах
- Булчин сулрах
Хүнд үе:
- Бөөрний чулуу
- Бөөрний гэмтэл
- Зүрхний хэм алдагдах
- Сэтгэцийн өөрчлөлт

Д витамины яагаад аюултай вэ?
Д витамин хэт ихэсвэл кальци цусанд ихсэж, дараах асуудлууд үүснэ.
1. Бөөр гэмтэнэ
- Кальци бөөрөнд хуримтлагдана
- Бөөрний чулуу үүснэ
- Хүнд тохиолдолд бөөрний дутагдал
2. Зүрхэнд нөлөөлнө
- Кальци судасанд хуримтлагдана
- Судас хатуурна
- Зүрхний хэм алдагдана
3. Ясны асуудал
Д витамин их байхад яс сулрах боломжтой. Яагаад гэвэл кальци буруу тархаж эхэлдэг
4. Мэдрэлийн систем
- Төөрөгдөх
- Уур уцаартай болох
- Сэтгэл санаа өөрчлөгдөх
Д витамины илүүдэл хүүхдэд ямар эрсдэлтэй вэ?
Хүүхдэд Д витамины илүүдэл илүү хурдан, ноцтой илэрдэг. Хоол идэхгүй болох, хэт цангах, өсөлт удаашрах, бөөр гэмтэх. Ялангуяа нярайд тунг хэтрүүлэх нь маш аюултай!!
Д витамин хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?
- Витамин уухаа зогсоох хэрэгтэй
- Эмчид хандах буюу шинжилгээ өгч, тохирох эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
- Ус сайн уух буюу кальцийг гадагшлуулах хэрэгтэй

Ямар Д витамин сонгох вэ?
Д витаминыг зөв тунгаар, зөв хэлбэрээр хэрэглэх нь хамгийн чухал. Хэтрүүлбэл эрсдэлтэй, харин дутвал дархлаа, яс, энерги бүхэнд нөлөөлнө. Тиймээс чанартай, найдвартай бүтээгдэхүүн сонгох нь таны эрүүл мэндийн хамгийн зөв шийдвэр юм.
Энэ утгаараа таны өдөр тутмын хэрэгцээнд хамгийн тохиромжтой сонголт бол Vitabaum Multivitamin MAX D3 юм. 1000 IU D3 витаминтай буюу яс, дархлаа, кальцийн шимэгдэлтэд хамгийн тохиромжтой тун юм. Vitabaum Multivitamin MAX D3 бол зөвхөн Д витамин биш иж бүрэн найрлагатай. Витамин K1, C, B6, фолийн хүчил, цайр, магни, төмөр зэрэг Д витамины үйлчлэлийг дэмжиж, биед бүрэн шингээнэ.
Two Chamber System (шинэлэг технологи)-тэй буюу витаминуудыг уух үед шинээр хольж уудаг учраас шимэгдэлт нь хамгийн өндөр, үр дүн илүү хурдан байдаг. Мөн бие илүү амархан шингээнэ, хоолойд торохгүй маш амархан ууна.




