Д витамин гэж юу вэ? (D2 vs D3 ялгаа)

Д витамин нь хүний бие махбодын олон чухал үйл ажиллагаанд оролцдог, өөхөнд уусдаг амин дэм юм. Ялангуяа яс, шүдний эрүүл мэнд, дархлаа, булчингийн үйл ажиллагаа, сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Гэвч хүмүүсийн дунд хамгийн их эргэлзээ төрүүлдэг асуулт бол D2 ба D3 витамин хоёрын ялгаа юу вэ? Аль нь илүү сайн бэ? гэж эргэлздэг.

Д витамин гэж юу вэ?


Д витамин нь кальци, фосфорын шимэгдэлтийг зохицуулж, ясны нягтрал, дархлааны тогтолцоог дэмждэг даавар төст бодис юм. Бие махбод нарны хэт ягаан туяанд (UVB) өртөх үед арьсанд Д витамин үүсдэг.

Д витамины үндсэн үүрэг нь яс, шүдийг бэхжүүлэх, кальцийн шимэгдэлтийг сайжруулах, дархлааг дэмжих, булчингийн хүчийг нэмэгдүүлэх, сэтгэл гутралын эрсдэлийг бууруулах буюу Д витаминыг заримдаа “нарны витамин” гэж нэрлэдэг.

Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин

Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
ХУД Зайсан центр- Сондор эмийн сан

Д витамины төрөл: D2 ба D3

Д витамин нь үндсэндээ хоёр хэлбэртэй:

  1. D2 (Ergocalciferol)
  2. D3 (Cholecalciferol)

D2 витамин (Ergocalciferol)

D2 нь ургамлын гаралтай. Мөөг, зарим баяжуулсан хүнсэнд агуулагддаг. Ургамлын эх үүсвэртэй, веган хүмүүст тохиромжтой, гэхдээ цусанд тогтоц нь богино хугацаатай байдаг.

D3 витамин (Cholecalciferol)

D3 нь амьтны гаралтай. Нарны гэрлээр арьсанд үүсдэг ба тослог загас, өндөгний шар зэрэгт агуулагдана. Бие махбодод байгалиараа үүсдэг хэлбэртэй, цусанд удаан хадгалагддаг, шимэгдэлт нь илүү сайн байдаг. Судалгаагаар D3 нь цусны 25(OH)D түвшинг D2-оос илүү тогтвортой нэмэгдүүлдэг гэж тогтоогдсон.

д витамин

Яагаад D3 илүү үр дүнтэй гэж үздэг вэ?

D3 витамин нь хүний биеийн байгалийн хэлбэр тул элэг, бөөрөнд илүү үр дүнтэй хувирна. Цусанд 2–3 дахин удаан хадгалагдана. Дархлаанд илүү эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс ихэнх эмч нар D3-г илүү зөвлөдөг.

Д витамины дутагдлын шинж тэмдэг

Монголд Д витамины дутагдал маш түгээмэл. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настай хүмүүс, гэртээ ихэнх цагаа өнгөрөөдөг хүмүүс Д витамины дутагдалд өртөх магадлал их байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй буюу тохирсон тунт Д Витамин уух шаардлагатай.

  • Яс өвдөх
  • Булчин сулрах
  • Ядаргаа
  • Сэтгэл гутрал
  • Дархлаа сулрах
  • Хүүхдэд рахит

Хэрэв таны цусны 25(OH)D түвшин 20 ng/mL-аас доош бол дутагдалд тооцогдоно.

Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин

Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
ХУД Зайсан центр- Сондор эмийн сан

Д витамины хэрэгцээ (өдрийн тун)

Нас

Өдөрт авах хэмжээ

0–1 нас

400 IU

1–18 нас

600 IU

Насанд хүрэгчид

800–2000 IU

Дутагдалтай үед

2000–5000 IU (эмчийн заавраар)

Ямар Д витамин сонгох хэрэгтэй вэ?

  • Та ерөнхий дархлаа дэмжих гэж байгаа бол → D3
  • Цусанд хурдан нэмэх шаардлагатай бол → D3
  • Веган бол → D2 эсвэл ургамлын гаралтай D3 (lichen)

Д витамины шингэцийг сайжруулъя гэвэл биед бүрэн шингэх шингэн витамин, эсвэл тосон суурьтай капсулан витаминыг магни, К2 витаминтай хослуулж уух хэрэгтэй.

Д витамин нь үрэвслийг бууруулдаг, вирусийн эсрэг дархлааг дэмждэг, амьсгалын замын халдварын эрсдэлийг бууруулдаг. Д витамин тархины серотонин зохицуулалтад оролцдог. Тиймээс өвлийн улиралд сэтгэл гутрал, уур уцаар, ядаргаа ихэсдэг нь Д витамины дутагдалтай холбоотой байж болно.

Д витамин хэтрэх эрсдэл бас бий шүү!!!

Хэт их (10,000 IU+ удаан хугацаанд) хэрэглэвэл дотор муухайрах, кальци ихсэх, бөөрний чулуу, зүрх судасны асуудал үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс шинжилгээ хийлгэж тунгаа тохируулах нь хамгийн зөв арга.

Д витамин бол зүгээр нэг амин дэм биш, таны дархлаа, яс, сэтгэл санааны суурь хамгаалалт юм.

Төстэй мэдээ нийтлэлүүд: