Д3 витамины дутагдал гэж юу вэ? Шинж тэмдэг, сөрөг нөлөө болон нөхөх зөв арга

Д3 витамин (Vitamin D3, Cholecalciferol) нь хүний бие махбодод зайлшгүй шаардлагатай, өөхөнд уусдаг витамин бөгөөд яс, шүд, дархлаа, булчин, сэтгэл зүй зэрэг олон чухал үйл ажиллагаанд оролцдог. Хүний бие нарны гэрэлд өртөх үед арьсанд Д3 витамин үүсдэг.

Гэвч орчин үеийн амьдралын хэв маяг, улирлын онцлог, агаарын бохирдол, дотор орчинд ихэнх цагийг өнгөрөөх зэрэг шалтгаанаар олон хүн Д3 витамины дутагдалтай болсон байна.

Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин

Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
ХУД Зайсан центр- Сондор эмийн сан

Д3 витамины дутагдал гэж юу вэ?

Цусанд агуулагдах Д витамины хэмжээ 20 ml-ээс доош байвал дутагдал гэж үздэг. 10 ml-ээс доош бол хүнд хэлбэрийн дутагдалд орсон гэж тооцогдоно. Монгол орны хувьд өвөл урт, нарны тусгал бага, хүйтэн уур амьсгалтай гэдгээс шалтгаалан Д3 витамины дутагдал маш түгээмэл байдаг.

Д3 витамины дутагдлын нийтлэг шинж тэмдгүүд

Д3 витамины дутагдал нь аажмаар илэрдэг тул хүмүүс анзаарахгүй удах нь элбэг. Насанд хүрэгчдэд яс, үе мөч өвдөх, нуруу, өвдөг, шагайгаар зовиурлах, булчин сулрах, ядрах, дархлаа сулрах, ойр ойрхон ханиад томуу хүрэх, сэтгэл гутрал, уур уцаартай болох, нойр муудах, үс унах, арьс хуурайших зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал өөртөө таарах биед хамгийн сайн шингэж, шимэгддэг витамин нэн даруй уух шаардлагатай.

хүүхдийн витамин

Хүүхдэд Д3 витамины дутагдал хэрхэн илэрдэг вэ?

Өсөлт удаашрах, яс зөөлөрч хэлбэр алдагдах буюу рахит үүсэх, шүд оройтож ургах, дархлаа сул, байнга өвчлөх, тайван бус, уйламтгай болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг бол маш ноцтой асуудал!!! Хүүхдийн эрүүл бус өсөлт болох эрсдэл гэж ойлгож болно.

Д3 витамины дутагдлын сөрөг 5 үр дагавар

Д3 витамины дутагдлыг удаан хугацаанд нөхөхгүй бол дараах ноцтой асуудлууд үүсдэг.

1. Ясны сийрэгжилт

Кальци шимэгдэхгүй бол яс хэврэгшиж, хугарах эрсдэл нэмэгддэг.

2. Дархлаа сулрах

Вирус, бактериас хамгаалах чадвар буурч, халдвар амархан авна.

3. Зүрх судасны эрсдэл

Судалгаагаар Д3 витамины дутагдалтай хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг.

4. Сэтгэл зүйн асуудал

Сэтгэл гутрал, стресс, анхаарал төвлөрөл муудахтэй холбоотой.

5. Хүүхдийн хөгжлийн хоцрогдол

Яс, шүд, тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

D3 vitamin

Д3 витамины дутагдалд өртөх эрсдэлтэй хүмүүс

  • Хүүхэд, өсвөр насныхан
  • Жирэмсэн, хөхүүл эхчүүд
  • Ахмад настан
  • Оффист суурин ажилтай хүмүүс
  • Өвөл нар үзэх боломж багатай хүмүүс
  • Дархлаа султай хүмүүс

Тэгэхээр одоо Д3 витамины энэхүү дутагдлыг хэрхэн нөхөж, эрүүл биеийг бүтээх боломжтой вэ?

Д3 витамины дутагдлыг хэрхэн нөхөх вэ?

Нарны гэрэл

Өдөрт 15–30 минут гар, нүүрээ ил гарган нарлах нь хамгийн байгалийн эх үүсвэр. Гэхдээ өвөл, хавар, намар юм уу агаарын бохирдол ихтэй үед энэ нь хангалтгүй.

Хоол хүнсээр авах

Дараах хүнснүүд Д витамин агуулдаг. Загас (яргай, хулд), өндөгний шар, сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг. Гэхдээ хоол хүнсээр авах хэмжээ ихэнх тохиолдолд хангалтгүй. Тиймээс бид дөрвөн улирлын турш нарны гэрэл биедээ шингээх боломжгүй, өдөр бүр загас, элэг, сүүн бүтээгдэхүүн хангалттай хэмжээгээр идэж чаддаггүй л бол зайлшгүй Д3 витамин нэмэлтээр уух шаардлагатай.

Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин

Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
ХУД Зайсан центр- Сондор эмийн сан

Ямар Д витамин сонгох хэрэгтэй вэ?

Д3 (Cholecalciferol) байх буюу Д2-оос илүү сайн шимэгддэг байх ёстой. Шингэц сайтай буюу Шингэн дусал эсвэл зөөлөн капсул хэлбэртэй байх хэрэгтэй. Хүүхэд: 400–1000 IU, Насанд хүрэгчид: 1000–4000 IU ууж байх шаардлагатай.

Д3 витаминыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

  • Өөх тос агуулсан хоолны дараа уувал шингэц сайн байдаг
  • Өдөр бүр тогтмол цагт ууж байх хэрэгтэй
  • Хэтрүүлэн хэрэглэж болохгүй шүү!!!
  • Удаан хугацаанд хэрэглэх бол цусны шинжилгээ заавал өгөх хэрэгтэй. Хэрвээ хэтрүүлбэл кальци ихсэх, дотор муухайрах, бөөрөнд ачаалал өгөх эрсдэлтэй тул тунг баримтлах хэрэгтэй.

Д3 витамины дутагдал нь анзаарагдахгүй ч урт хугацаанд маш ноцтой үр дагавартай. Яс, дархлаа, сэтгэл зүй, хүүхдийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй тул эрт оношлуулж, зөв нөхөх нь хамгийн зөв шийдэл юм. Өдөр тутмын амьдралдаа нар, хоол хүнс, чанартай Д3 витаминыг зөв хослуулснаар эрүүл мэндээ хамгаалж чадна.

Төстэй мэдээ нийтлэлүүд: