Хаврын улирал бол байгаль сэргэж, дулаарч эхэлдэг сайхан үе боловч хүүхдийн эрүүл мэндийн хувьд эмзэг үеүүдийн нэг юм. Ялангуяа цэцэрлэгт явдаг 2–6 настай хүүхдүүдийн дархлаа энэ улиралд сулрах, ханиад томуу, хоолой өвдөх, вирусийн халдвар авах нь элбэг байдаг.
Өвлийн улирлын дараа хүний биеийн дархлаа тодорхой хэмжээгээр суларсан байдаг. Нөгөө талаас хаврын улиралд температур огцом өөрчлөгдөх, тоосжилт ихсэх, вирусийн халдвар идэвхжих зэрэг хүчин зүйлс хүүхдийн бие махбодид нөлөөлдөг.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн дархлааг дэмжих талаар илүү анхаарал тавих нь маш чухал.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Хүүхдийн дархлаа гэж юу вэ?
Дархлаа гэдэг нь хүний биеийг өвчин үүсгэгч вирус, бактери, халдвараас хамгаалдаг хамгаалалтын систем юм.
Хүүхдийн дархлаа насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад бүрэн хөгжөөгүй байдаг. Ялангуяа цэцэрлэгт орж эхэлсэн хүүхдүүд олон хүүхэдтэй орчинд байнга харилцдаг тул халдвар авах магадлал өндөр байдаг. Дархлаа сайн байх үед эрч хүчтэй, идэвхтэй, хүүхэд ханиад хүрэх нь бага, өвдсөн ч хурдан эдгэрдэг, биеийн ерөнхий тэсвэр сайн байдаг.
Харин дархлаа сул үед хүүхэд байнга ханиад хүрдэг, хоолой өвдөх, хамар битүүрэх, хоолонд дургүй болох, ядрамтгай болох шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс хүүхдийн дархлааг өдөр тутмын амьдралын хэв маягаар дэмжих нь хамгийн үр дүнтэй арга юм.

Хаврын улиралд хүүхдийн дархлаа яагаад сулардаг вэ?
Хаврын улиралд дархлаа сулрах хэд хэдэн шалтгаан байдаг.
Температурын огцом өөрчлөлт
Өглөө хүйтэн, өдөр дулаан, орой сэрүүн байх нь хаврын улиралд маш түгээмэл. Ийм өөрчлөлт нь хүүхдийн биеийг амархан дааруулах, ханиад хүргэх шалтгаан болдог. Мөн өвлийн дараах витамин дутагдал буюу өвлийн улиралд шинэ жимс, ногоо бага хэрэглэдэг тул хүүхдийн биед С витамин, Д витамин, Төмөр, Цайр зэрэг дархлаанд хэрэгтэй шим тэжээлүүд дутагдах нь элбэг.
Вирусийн халдвар ихсэх
Хавар улиралд томуу, ханиадны вирус идэвхтэй байдаг. Цэцэрлэгийн орчинд хүүхдүүд нэг нэгнээсээ амархан халдвар авах, тоглоомоо хуваалцах, гараа амандаа хийх зэрэг шалтгаанаар өвчин хурдан тархдаг.
Хавар салхи ихсэж, тоосжилт нэмэгддэг. Тоос нь дархлаанд ачаалал өгөх, харшил үүсгэх, амьсгалын зам цочроох, дархлаанд ачаалал өгөх зэрэг сөрөг нөлөөтэй.
Хаврын улиралд хүүхдийн дархлааг дэмжих аргууд
Зөв, тэнцвэртэй хооллолт
Дархлааг дэмжих хамгийн чухал хүчин зүйл бол хооллолт юм. Хүүхдийн өдөр тутмын хоолонд дараах хүнсийг багтаах хэрэгтэй. Дархлааг дэмжих хүнсэнд жимс буюу алим, жүрж, киви, бананаг сайн идүүлж байх хэрэгтэй. Учир нь эдгээр нь С витаминаар баялаг.
Мөн ногоо буюу лууван, брокколи, бууцай, байцаа зэрэг ногоо нь антиоксидант ихтэй. Жимс ногооноос гадна хамгийн чухал хүнс бол уураг буюу өндөг, мах, загас, шош юм. Уургаар баялаг хүнс нь дархлааны эсийг бүрдүүлэхэд чухал. Мөн хаврын улиралд ашигтай бактери маш чухал. Тараг нь гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлдэг. Гэдэсний эрүүл мэнд нь дархлаатай шууд холбоотой.
Хангалттай унтах
Сайн унтах нь дархлааг маш их дэмждэг. Цэцэрлэгийн насны хүүхэд өдөрт 10–12 цаг унтах шаардлагатай. Тэр тусмаа хаврын улиралд хүүхдүүд маш их ядардаг шүү. Сайн унтуулж амраах хэрэгтэй. Нойр дутуу үед дархлаа сулрах, ханиад амархан хүрэх, хүүхэд ядрах эрсдэл нэмэгддэг. Тиймээс орой 21:00–22:00 цагт унтуулах буюу унтахын өмнө утас, зурагт үзүүлэхгүй байх хэрэгтэй шүү.

Витамин, нэмэлт бүтээгдэхүүн
Хүүхэд хоол хүнснээсээ хангалттай амин дэмээ авч чаддаггүй. Тиймээс нэмэлтээр заавал витамин ууж хэвших шаардлагатай. Хүүхдийн бие организмд олон төрлийн витамин хэрэгтэй. Гэхдээ дараах амин дэмүүд хамгийн чухалд тооцогддог.
Витамин A – Хараа ба дархлаанд чухал
Витамин A нь хүүхдийн өсөлт хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүргийн хувьд нүдний харааг хамгаална, дархлааг дэмжинэ, арьс, салст бүрхэвчийг хамгаална, эсийн өсөлтийг дэмжинэ. Харин дутагдлын үед- хараа муудах, нүд хуурайших, дархлаа сулрах, халдварт өвчин амархан тусах зэрэг эрсдэлтэй байдаг.
А витамин агуулагддаг хүнснүүдийн хувьд лууван, өндөг, элэг, сүү зэрэг байдаг. Гэвч зарим хүүхдүүд эдгээрийг идэх дургүй байдаг.
Витамин D – Яс, өндөр өсөлтийн үндэс
Витамин D нь хүүхдийн яс, шүдний хөгжилд маш чухал. D витамины үүрэг нь дархлааг дэмжинэ, кальци шингээлтийг нэмэгдүүлнэ, ясыг бат бөх болгодог. Дархлааг нь дэмжиж өгдөг. Витамин D дутагдах үед яс сийрэгжих, рахитын шинж тэмдгүүд илрэх, өсөлт удаашрах зэрэг асуудлууд үүсэж эхэлдэг. Хүүхдүүд ихэнхдээ нарны гэрлээс витамин D авдаг.
Гэвч өвлийн улирал, гадаа бага тоглох, хотын орчин зэргээс шалтгаалан дутагдал үүсэх нь элбэг.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
В бүлгийн витаминууд – Тархины хөгжил
B бүлгийн витаминууд нь тархины хөгжил, мэдрэлийн систем, эрч хүч дээр чухал нөлөөтэй. Үүнд B1, B2, B6, B12, фолийн хүчил ордог. В бүлгийн витаминууд анхаарал төвлөрөл сайжруулах, ой тогтоолтыг дэмжих, эрч хүч өгөх гэх мэт үүрэгтэй.
Төмөр – Оюуны хөгжилд чухал
Төмөр бол хүүхдийн тархины хөгжилд маш чухал эрдэс бодис. Төмөр тархины хөгжилд нөлөөлнө, цусны улаан эс үүсгэж, хүчилтөрөгч зөөвөрлөдөг. Хэрвээ төмөр дутагдах юм бол анхаарал муудах, ядрах, арьс цайх, суралцах чадвар буурах зэрэг асуудлууд үүсдэг.
Кальци – Яс, шүдний үндэс
Хүүхдийн ясны өсөлт маш эрчимтэй явагддаг. Кальци бол ясыг бат бөх болгох, шүдний хөгжилд дэмжлэг үзүүлэх, булчингийн үйл ажиллагааг дэмждэг. Кальциар баялаг хүнс бол яах аргагүй цагаан идээ буюу сүү, ааруул, тараг, бяслаг гэх мэт нь байдаг.

Vitabaum Multivitamin Kids+ гэж юу вэ?
Vitabaum Multivitamin Kids+ ийн гол онцлог бол Герман улсад үйлдвэрлэгдсэн, VEGAN тэмдэглэгээтэй, 15 төрлийн витамин, эрдсийн найрлагатай, 3 наснаас дээш хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн юм. Vitabaum Multivitamin Kids+ витамины гол зорилго нь дархлааг дэмжих, өсөлт хөгжлийг дэмжих, энергийн солилцоог идэвхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхэд оршдог.
Эцэг эхчүүд витамины найрлагыг их чухалчлан асуудаг. Тэгэхээр Vitabaum Multivitamin Kids+ нь V-Complex 15 буюу 15 идэвхтэй бодис агуулдаг.

- A Витамин (Хараа, арьс, дархлаанд чухал, ба энэ төрлийн өвчлөлөөс хамгаална)
- D3 Витамин (Яс, шүдний кальцийн шимэгдэлт, дархлаанд чухал нөлөөтэй),
- E Витамин (Эсийг хамгаалах антиоксидант, арьс, мэдрэлийн тогтолцоонд тустай),
- C Витамин (Дархлааны гол витамин, ханиад томууны үед чухал, төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ),
- B1, B2, B3, B5, B6, B12 (Мэдрэлийн тогтолцоог дэмжинэ, эрч хүчний солилцоог сайжруулна, анхаарал төвлөрөлд нөлөөлнө, сурлагын насны хүүхдэд маш чухал)
- Фолийн хүчил (Цус төлжилт, эсийн өсөлт хөгжил)
- Биотин (Үс, арьс, хумс, бодисын солилцоо)
- Цайр (Дархлаа, хоолны дуршил, өсөлт)
- Селен (Антиоксидант, бамбай булчирхайн үйл ажиллагаа)
Өсөлт, Дархлаа, Энерги гурвыг хамтад нь дэмжих Биед бүрэн шингэх шингэн амин дэм VITABAUM





