“Хүүхэд маань зөв хоолловол заавал витамин уух хэрэгтэй юу?”, “Өдөр бүр хоолноосоо бүх хэрэгтэй витаминаа авч чаддаг уу?” гэдэг асуултыг аав ээж болгон асуудаг. Шинжлэх ухааны үүднээс харвал тэнцвэртэй, олон төрөлтэй, шим тэжээлээр баялаг хоол хэрэглэж байгаа хүүхэд онолын хувьд A, B бүлгийн витаминууд, C, D, E, K, Төмөр, цайр, кальци, магни гэх мэт эрдсийг хоолоороо бүрэн авах боломжтой. Гэхдээ бодит амьдрал дээр бол энэ нөхцөл байдал тун амаргүй.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Яагаад гэвэл хоолны сонголт хязгаарлагдмал буюу хүүхдүүд ногоо, жимснээс татгалзах, нэг төрлийн хоолонд дурлах, ногоо идэхгүй, махнаас өөр юм идэхгүй эсвэл боловсруулсан хүнс давамгайлсан хиам, зайдас, чипс, амттан, бэлэн гоймон гэх зэрэг хагас боловсруулсан болон эрүүл бус бүтээгдэхүүний хэрэглээ гэх мэт асуудлаас болоод үнэхээр онол дээр байдаг шиг хооллож, бүрэн хэмжээний витаминаа хоолноос авч чаддаггүй.
Мөн өнөөдөр тарьж буй ногоо, жимс 20–30 жилийн өмнөхөөсөө цайр, төмөр, магни бага агуулдаг гэсэн судалгаанууд бий. Өөрөөр хэлбэл хөрсний шим тэжээл буурсан. Бас Д витамины дутагдал буюу гадаа тоглох цаг багассан, нарны шууд тусгалд бага гардаг, өвөл, хаврын улиралд бараг Д витаминыг арьсаараа авдаггүй.
Энэ бүхэн нийлээд хоолоороо бүх витаминаа авах боломжийг эрс бууруулдаг.

Хүүхдэд хамгийн их дутагддаг витаминууд
Д витамин
Д витамин нь яс, шүд бэхжүүлэх, дархлаа дэмжих, өсөлт хөгжил дэмжих үүрэгтэй. Гэтэл Монгол орны нөхцөлд бараг бүх хүүхдэд Д витамин дутагддаг. Дутагдах үедээ амархан өвдөх, ядарч сульдах, шүд цоорох, яс сийрэгжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Төмөр
Төмөр цус төлжүүлэх, тархины хөгжил, анхаарал төвлөрлийг сайжруулах гэх мэт үндсэн үүрэгтэй. Хэрвээ төмөр дутагдвал цонхийх, амархан ядрах, анхаарал сулрах, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Цайр
Цайр нь дархлаа, өсөлт, шарх эдгэрэлтийг дэмжих гэх мэт үүрэгтэй бол дутагдах үедээ өвчинд өртөмтгий, хоолны дуршилгүй, арьс, үс сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Мөн В бүлгийн витаминууд мэдрэлийн тогтолцоо, эрч хүч, сурах чадварыг дэмжиж өгдөг. Харин дутагдвал уур уцаартай, сульдаа, анхаарал сарних зэрэг шинжүүд илэрдэг байх нь.

Мультивитамин хүүхдэд яагаад хэрэгтэй вэ?
Мультивитамин гэдэг нь хоолны оронд биш, хоолыг дэмжих, дутагдлыг нөхөх зориулалттай. Дархлаа дэмжинэ, өвчлөл багасна, өсөлт хөгжил жигдэрнэ, сурлага, анхаарал сайжирна,ядаргаа багасна. Зөв тунгаар, зөв сонгож хэрэглэвэл эрүүл мэнд талаасаа маш ашигтай.
Хүүхдийн витамин сонгохдоо насанд тохирсон эсэх буюу 1–3 нас, 4–6 нас, 7+ насны заалтыг нь сайн харж байгаарай. Учир нь тун нь ялгаатай байдаг.
Таны сонгох хүүхдийн витаминд Д витамин, төмөр, цайр агуулсан эсэх нь маш чухал шүү!!! Мөн элдэв хиймэл будаг, амт оруулагчгүй байх ёстой.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Vitabaum Multivitamin Kids+ гэж юу вэ?
Vitabaum Multivitamin Kids+ ийн гол онцлог бол Герман улсад үйлдвэрлэгдсэн, VEGAN тэмдэглэгээтэй, 15 төрлийн витамин, эрдсийн найрлагатай, 3 наснаас дээш хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн юм. Vitabaum Multivitamin Kids+ витамины гол зорилго нь дархлааг дэмжих, өсөлт хөгжлийг дэмжих, энергийн солилцоог идэвхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхэд оршдог.
Эцэг эхчүүд витамины найрлагыг их чухалчлан асуудаг. Тэгэхээр Vitabaum Multivitamin Kids+ нь V-Complex 15 буюу 15 идэвхтэй бодис агуулдаг.
- A Витамин (Хараа, арьс, дархлаанд чухал, ба энэ төрлийн өвчлөлөөс хамгаална)
- D3 Витамин (Яс, шүдний кальцийн шимэгдэлт, дархлаанд чухал нөлөөтэй),
- E Витамин (Эсийг хамгаалах антиоксидант, арьс, мэдрэлийн тогтолцоонд тустай),
- C Витамин (Дархлааны гол витамин, ханиад томууны үед чухал, төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ),
- B1, B2, B3, B5, B6, B12 (Мэдрэлийн тогтолцоог дэмжинэ, эрч хүчний солилцоог сайжруулна, анхаарал төвлөрөлд нөлөөлнө, сурлагын насны хүүхдэд маш чухал)
- Фолийн хүчил (Цус төлжилт, эсийн өсөлт хөгжил)
- Биотин (Үс, арьс, хумс, бодисын солилцоо)
- Цайр (Дархлаа, хоолны дуршил, өсөлт)
- Селен (Антиоксидант, бамбай булчирхайн үйл ажиллагаа)
Өсөлт, Дархлаа, Энерги гурвыг хамтад нь дэмжих хамгийн сайн хүүхдийн мультивитамин VITABAUM








