Өнөө үед эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг асуултын нэг бол “Миний хүүхдэд мульти витамин үнэхээр хэрэгтэй юу?” гэсэн асуулт юм. Хүүхэд өдөр бүр хооллож байгаа ч шаардлагатай бүх витамин, эрдэс бодисоо хангалттай авч чаддаггүй тохиолдол маш элбэг. Ялангуяа хотын амьдрал, түргэн хоол, хоолны дуршил муутай байдал, улирлын өөрчлөлт зэргээс шалтгаалан хүүхдийн бие махбод витамины дутагдалд орох эрсдэлтэй байдаг.
Мульти витамин гэж юу вэ?
Мульти витамин гэдэг нь хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй хэрэгтэй Витамин (A, B, C, D, E гэх мэт), Эрдэс бодис (Цайр, Төмөр, Кальци, Иод гэх мэт) зэргийг нэг дор зохистой тунгаар агуулсан нэмэлт бүтээгдэхүүн юм. Энэ нь эм биш, харин хоол тэжээлийг дэмжих зориулалттай бүтээгдэхүүн гэдгийг ойлгох нь чухал.
Хүүхдэд мульти витамин яагаад хэрэгтэй вэ?
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Мульти витамин хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ. Хүүхдийн яс, булчин, тархи, дотоод эрхтэн хурдтай хөгждөг учраас витамин, эрдэс бодисын хэрэгцээ насанд хүрэгчдээс илүү байдаг. Кальци болон D витамин нь яс, шүдийг бат бөх болгоно. B бүлгийн витамин нь тархи, мэдрэлийн системийн хөгжлийн дэмжинэ. A витамин нь хараа, арьс, салст бүрхэвчийг дэмжинэ гэх мэт мульти витамин өдөр тутамдаа тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.
Мульти витамин дархлааг дэмжинэ
Хүүхэд цэцэрлэг, сургуульд орсноор ханиад, халдвар, давтамжтай өвчлөл нэмэгддэг. Энэ үед C витамин, Цайр, D витамин нь дархлааг дэмжиж, өвчлөх давтамжийг багасгахад тусалдаг.
Мульти витамин хоолны дуршил, шингээлтийг сайжруулна
Зарим хүүхэд ногоо иддэггүй, махнаас татгалздаг, нэг төрлийн хоол л иддэг гэх мэт асуудлуудтай байдаг. Үүний улмаас шим тэжээлийн дутагдал үүсдэг. Тэгэхээр мульти витамин нь хоолны дуршлыг дэмжих, хоолноос авсан шим тэжээлийг илүү сайн шингээх, давхар ач холбогдолтой. Бас сургуулийн насны хүүхдэд анхаарал сарних, ядарч сульдах, хичээлдээ дургүй болох шинж илэрдэг нь B витамин, төмөр, иодын дутагдал байж болзошгүй.
Зөв, сайн мульти витамин ой тогтоолт, суралцах чадвар, анхаарал төвлөрлийг дэмждэг.

Ямар хүүхдэд мульти витамин илүү хэрэгтэй вэ?
Дараах шинжтэй хүүхдүүдэд ялангуяа шаардлагатай:
- Хоолны дуршил муутай
- Жин, өсөлт насандаа хүрэхгүй байгаа
- Байнга ханиад хүрдэг
- Арьс хуурайшилттай, үс амархан хугардаг
- Цэцэрлэг, сургуульд шинээр орсон
- Улирал солигдох үед их ядардаг
Хүүхэд мульти витаминыг хэзээ уух ёстой вэ?
- Өглөөний хоолны дараа
- Эсвэл өдрийн хоолны дараа өгөх хэрэгтэй. Харин өлөн элгэн дээр өгч болохгүй шүү. Орой унтахын өмнө өгөхгүй (зарим витамин сэргээх нөлөөтэй байдаг учраас)
Мульти витамны талаар эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа:
- “Олон уувал сайн” гэж бодох
- Насанд тохироогүй витамин сонгох
- Удаан хугацаанд завсарлагагүй хэрэглэх
- Хоол орлуулах мэт ойлгох алдаанууд байдаг шүү.
Хамгийн чухал зөв сайн витаминыг зөв цагт нь уулгаж хэвшээрэй.




