Хүүхдийн 4–6 нас бол өсөлт хөгжил хамгийн идэвхтэй явагддаг үеүүдийн нэг юм. Энэ үед хүүхдийн бие махбод, тархи, дархлаа, яс булчин, хараа, анхаарал төвлөрөл зэрэг олон чухал системүүд эрчимтэй хөгждөг. Иймээс зөв хооллолт, хангалттай амин дэм, эрдэс бодис хүүхдийн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Хүүхдийн витамины хэрэгцээ: Эцэг эхчүүдийн заавал мэдэх зүйлс
Гэвч бодит амьдрал дээр ихэнх хүүхдүүд хоолноосоо шаардлагатай бүх амин дэмээ авч чаддаггүй. Хүүхдийн хоолны дуршил хэлбэлздэг, сонгомол хооллодог, эсвэл зарим хүнсийг огт иддэггүй зэрэг шалтгаанаас болж амин дэмийн дутагдал үүсэх эрсдэлтэй байдаг.
Ийм үед мульти витамин буюу олон төрлийн амин дэм агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээг нөхөхөд тусалж чадна.

Хүүхдүүд хоолоороо бүх витаминаа авч чаддаг уу?
Олон эцэг эхчүүд “Хүүхдээ зөв хооллуулж байвал нэмэлт витамин хэрэггүй” гэж боддог. Үнэндээ онолын хувьд зөв хооллолттой хүүхэд бүх амин дэмээ хоолноос авч чадна. Гэвч бодит байдал дээр дараах шалтгаанууд түгээмэл тохиолддог.
Сонгомол хооллолт
4–6 настай хүүхдүүдийн дунд “пики идэгч” буюу зарим хоолыг огт иддэггүй зан байнга ажиглагддаг. Жишээ нь: ногоо идэхгүй, мах идэхгүй, жимс идэхгүй, шинэ хоол туршихаас татгалзах. Ингэснээр зарим амин дэмүүд дутагдаж эхэлдэг.
Хоолны хэмжээ бага
Хүүхдийн ходоод жижиг учраас нэг дор их хоол идэх боломжгүй. Тиймээс шаардлагатай бүх шим тэжээлийг авах хэмжээний хоол идэхгүй байх нь элбэг.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Боловсруулсан хүнсний хэрэглээ
Орчин үед хүүхдүүд чихэр, жигнэмэг, түргэн хоол, чихэрлэг ундаа их хэрэглэх болсон. Эдгээр нь илчлэг ихтэй боловч шим тэжээл багатай байдаг.
Хөрсний шим тэжээл буурах
Сүүлийн жилүүдэд тариалангийн хөрсний шим тэжээл буурснаас хүнсний бүтээгдэхүүний витамин, эрдэсийн хэмжээ өмнөх үеэс бага болсон тухай судалгаанууд бий. Иймээс зарим хүүхдүүд хоолноосоо хангалттай амин дэм авч чаддаггүй.
Хүүхдийн өсөлт хөгжилд чухал витаминууд
Хүүхдийн бие организмд олон төрлийн витамин хэрэгтэй. Гэхдээ дараах амин дэмүүд хамгийн чухалд тооцогддог.
Витамин A – Хараа ба дархлаанд чухал
Витамин A нь хүүхдийн өсөлт хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүргийн хувьд нүдний харааг хамгаална, дархлааг дэмжинэ, арьс, салст бүрхэвчийг хамгаална, эсийн өсөлтийг дэмжинэ. Харин дутагдлын үед- хараа муудах, нүд хуурайших, дархлаа сулрах, халдварт өвчин амархан тусах зэрэг эрсдэлтэй байдаг.
А витамин агуулагддаг хүнснүүдийн хувьд лууван, өндөг, элэг, сүү зэрэг байдаг. Гэвч зарим хүүхдүүд эдгээрийг идэх дургүй байдаг.
Витамин C – Дархлааны хамгаалалт
Витамин C нь хүүхдийн дархлааг дэмжих хамгийн чухал амин дэмүүдийн нэг. Витамин C-ийн үүрэг бол дархлааг дэмжих, ханиад томууны үед хамгаалах, шарх эдгэрэлтийг хурдасгах, антиоксидант үйлчилгээтэй байдаг.
Хэрвээ Витамин C дутагдвал ханиад амархан хүрэх, буйлнаас цус гарах, ядаргаанд өртөх зэрэг асуудлууд үүсдэг. Витамин C агуулагддаг хүнснүүд бол жүрж, нимбэг, гүзээлзгэнэ, брокколи зэрэг юм.
Витамин D – Яс, шүдний эрүүл мэнд
Витамин D нь хүүхдийн яс, шүдний хөгжилд маш чухал. D витамины үүрэг нь дархлааг дэмжинэ, кальци шингээлтийг нэмэгдүүлнэ, ясыг бат бөх болгодог. Дархлааг нь дэмжиж өгдөг. Витамин D дутагдах үед яс сийрэгжих, рахитын шинж тэмдгүүд илрэх, өсөлт удаашрах зэрэг асуудлууд үүсэж эхэлдэг. Хүүхдүүд ихэнхдээ нарны гэрлээс витамин D авдаг.
Гэвч өвлийн улирал, гадаа бага тоглох, хотын орчин зэргээс шалтгаалан дутагдал үүсэх нь элбэг.
В бүлгийн витаминууд – Тархины хөгжил
B бүлгийн витаминууд нь тархины хөгжил, мэдрэлийн систем, эрч хүч дээр чухал нөлөөтэй. Үүнд B1, B2, B6, B12, фолийн хүчил ордог. В бүлгийн витаминууд анхаарал төвлөрөл сайжруулах, ой тогтоолтыг дэмжих, эрч хүч өгөх гэх мэт үүрэгтэй.
Төмөр – Оюуны хөгжилд чухал
Төмөр бол хүүхдийн тархины хөгжилд маш чухал эрдэс бодис. Төмөр тархины хөгжилд нөлөөлнө, цусны улаан эс үүсгэж, хүчилтөрөгч зөөвөрлөдөг. Хэрвээ төмөр дутагдах юм бол анхаарал муудах, ядрах, арьс цайх, суралцах чадвар буурах зэрэг асуудлууд үүсдэг.
Кальци – Яс, шүдний үндэс
Хүүхдийн ясны өсөлт маш эрчимтэй явагддаг. Кальци бол ясыг бат бөх болгох, шүдний хөгжилд дэмжлэг үзүүлэх, булчингийн үйл ажиллагааг дэмждэг. Кальциар баялаг хүнс бол яах аргагүй цагаан идээ буюу сүү, ааруул, тараг, бяслаг гэх мэт нь байдаг.

Vitabaum Multivitamin Kids+ гэж юу вэ?
Vitabaum Multivitamin Kids+ ийн гол онцлог бол Герман улсад үйлдвэрлэгдсэн, VEGAN тэмдэглэгээтэй, 15 төрлийн витамин, эрдсийн найрлагатай, 3 наснаас дээш хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн юм. Vitabaum Multivitamin Kids+ витамины гол зорилго нь дархлааг дэмжих, өсөлт хөгжлийг дэмжих, энергийн солилцоог идэвхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхэд оршдог.
Эцэг эхчүүд витамины найрлагыг их чухалчлан асуудаг. Тэгэхээр Vitabaum Multivitamin Kids+ нь V-Complex 15 буюу 15 идэвхтэй бодис агуулдаг.

- A Витамин (Хараа, арьс, дархлаанд чухал, ба энэ төрлийн өвчлөлөөс хамгаална)
- D3 Витамин (Яс, шүдний кальцийн шимэгдэлт, дархлаанд чухал нөлөөтэй),
- E Витамин (Эсийг хамгаалах антиоксидант, арьс, мэдрэлийн тогтолцоонд тустай),
- C Витамин (Дархлааны гол витамин, ханиад томууны үед чухал, төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ),
- B1, B2, B3, B5, B6, B12 (Мэдрэлийн тогтолцоог дэмжинэ, эрч хүчний солилцоог сайжруулна, анхаарал төвлөрөлд нөлөөлнө, сурлагын насны хүүхдэд маш чухал)
- Фолийн хүчил (Цус төлжилт, эсийн өсөлт хөгжил)
- Биотин (Үс, арьс, хумс, бодисын солилцоо)
- Цайр (Дархлаа, хоолны дуршил, өсөлт)
- Селен (Антиоксидант, бамбай булчирхайн үйл ажиллагаа)
Өсөлт, Дархлаа, Энерги гурвыг хамтад нь дэмжих Биед бүрэн шингэх шингэн амин дэм VITABAUM






