Хүүхдүүд амттан, чихэр, шоколад, ундаа, жигнэмэг зэрэг сахар ихтэй хүнсийг хэтрүүлэн хэрэглэх хандлага их болжээ. Сургуулийн завсарлага, төрсөн өдөр, баяр ёслол, дэлгүүрийн амттангийн тасаг гээд хаа сайгүй сахар өндөр агууламжтай бүтээгдэхүүнүүд байдаг.
Гэхдээ чихэр их иддэг хүүхдийн биед амин дэмийн дутагдал үүсэх эрсдэл нэмэгддэг гэдгийг олон эцэг эх төдийлөн анзаардаггүй.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Чихэр их идэхэд хүүхдийн биед юу болдог вэ?
Сахар нь “хоосон илчлэг” гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл илчлэг өгдөг боловч амин дэм, эрдэс бодис бараг агуулдаггүй. Чихэр хэтрүүлэн хэрэглэснээр дархлаа сулрах, шүд цоорох, жин нэмэгдэх, анхаарал төвлөрөл муудах, гэдэсний бичил биетний тэнцвэр алдагдах, инсулины огцом хэлбэлзэл үүсдэг.
Хүүхэд чихэрлэг зүйл их идэх тусам бие нь түүнийг задлахад илүү их В бүлгийн витамин, магни, хром зэрэг шим тэжээл ашигладаг. Ингэснээр витамин дутагдах эрсдэл нэмэгддэг. Сахар задрах процесс нь энерги үүсгэдэг. Гэхдээ энэ процесс явагдахад В1 (тиамин), В2, В6, Магни, Цайр зэрэг шим тэжээлүүд зарцуулагддаг.
Хэрэв хүүхэд амин дэмээр баялаг хоол иддэггүй бол бие доторх нөөц багасна. Ингэснээр ядрамтгай болох, сэтгэл санаа тогтворгүй болох, дархлаа унах, ханиад томуу амархан хүрэх, шинж тэмдэг илэрч болно.

Чихэр их иддэг хүүхдэд ямар витаминууд хамгийн хэрэгтэй вэ?
В бүлгийн витаминууд
- Энергийн солилцоог дэмжинэ
- Мэдрэлийн системийг хамгаална
- Төвлөрөх чадварыг сайжруулна
Сахар их хэрэглэдэг хүүхдэд В1 дутагдах нь элбэг.
Витамин D
Судалгаагаар витамин D дутагдалтай хүүхдүүдийн дархлаа сул байдаг. Чихэр их иддэг, гадаа тоглох нь багассан хүүхдүүдэд D витамин маш чухал. Дутагдвал дархлаа муудна, яс сийрэг4. Чихэр ба дархлаа – Ямар холбоотой вэ?
жинэ, булчин сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлнэ.
Витамин C
Сахар их идэх нь дархлааны эсүүдийн үйл ажиллагааг саатуулдаг. Витамин C нь дархлаа дэмжинэ, антиоксидант хамгаалалт өгнө, халдварт өвчнөөс сэргийлнэ.
Цайр
Цайр дутагдвал амт мэдрэх чадвар алдагдана, хоолны дуршил муудна, шарх удаан эдгэнэ. Сахар ихтэй хооллолт цайрын шимэгдэлтийг бууруулдаг.
Магни
Магни нь тайвшруулах үйлчилгээтэй, мэдрэлийн системийг дэмжинэ, булчин таталтаас сэргийлнэ. Чихэр их иддэг хүүхдүүд гиперактив, тайван бус байх нь магни дутагдсантай холбоотой байж болно.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Чихэр ба дархлаа – Ямар холбоотой вэ?
Хэрэв таны хүүхдэд дараах шинжүүд илэрдэг бол витамины дэмжлэг шаардлагатай байж болно.
- Байнга ядрах
- Амархан ханиад хүрэх
- Арьс хуурайших
- Шүд амархан муудах
- Анхаарал төвлөрөл сулрах
- Нойр муудах
Витамин өгөх нь чихрийн хэрэглээг орлох уу?
Үгүй. Витамин нь чихрийн хор нөлөөг бүрэн арилгахгүй. Гэхдээ биеийн хамгаалалтыг нэмэгдүүлнэ. Шим тэжээлийн дутагдлыг нөхнө. Бодисын солилцоог дэмжинэ. Хамгийн зөв арга бол чихрийн хэрэглээг багасгах, шим тэжээлтэй хоол сайн өгөх, витаминаар дэмжих юм.
Хүүхдийн витаминыг сонгохдоо насанд нь тохирсон тунтай, сахар агуулаагүй эсвэл бага агууламжтай, будаг, хиймэл амт оруулагчгүй, чанарын баталгаатайг сонгох хэрэгтэй. Эцэг эхчүүд амттай гээд чихэр шиг витамин сонгож болохгүй. Зарим gummy витамин нь өөрөө сахар ихтэй байдаг.
Тэгэхээр чихэр их идэх дуртай эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхөд:
- Чихэрийг бүр хориглох биш, хязгаар тогтоох
- Ундааг усаар орлуулах
- Жимсийг амттаны оронд өгөх
- Өглөөний цайг алгасуулахгүй байх
- Витамин тогтмол, зөв тунгаар өгөх

Vitabaum Multivitamin Kids+ гэж юу вэ?
Vitabaum Multivitamin Kids+ ийн гол онцлог бол Герман улсад үйлдвэрлэгдсэн, VEGAN тэмдэглэгээтэй, 15 төрлийн витамин, эрдсийн найрлагатай, 3 наснаас дээш хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн юм. Vitabaum Multivitamin Kids+ витамины гол зорилго нь дархлааг дэмжих, өсөлт хөгжлийг дэмжих, энергийн солилцоог идэвхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхэд оршдог.
Эцэг эхчүүд витамины найрлагыг их чухалчлан асуудаг. Тэгэхээр Vitabaum Multivitamin Kids+ нь V-Complex 15 буюу 15 идэвхтэй бодис агуулдаг.

- A Витамин (Хараа, арьс, дархлаанд чухал, ба энэ төрлийн өвчлөлөөс хамгаална)
- D3 Витамин (Яс, шүдний кальцийн шимэгдэлт, дархлаанд чухал нөлөөтэй),
- E Витамин (Эсийг хамгаалах антиоксидант, арьс, мэдрэлийн тогтолцоонд тустай),
- C Витамин (Дархлааны гол витамин, ханиад томууны үед чухал, төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ),
- B1, B2, B3, B5, B6, B12 (Мэдрэлийн тогтолцоог дэмжинэ, эрч хүчний солилцоог сайжруулна, анхаарал төвлөрөлд нөлөөлнө, сурлагын насны хүүхдэд маш чухал)
- Фолийн хүчил (Цус төлжилт, эсийн өсөлт хөгжил)
- Биотин (Үс, арьс, хумс, бодисын солилцоо)
- Цайр (Дархлаа, хоолны дуршил, өсөлт)
- Селен (Антиоксидант, бамбай булчирхайн үйл ажиллагаа)
Өсөлт, Дархлаа, Энерги гурвыг хамтад нь дэмжих хамгийн сайн хүүхдийн мультивитамин VITABAUM




