Ясны сийрэгжилтээс хэрхэн сэргийлэх вэ?
Шалтгаан, шинж тэмдгээс эхлээд Vitabaum Max D3 Complex, Beauty Collagen-ийн тусламжтай өдөр тутамдаа хэрэгжүүлэх зөв шийдлийг мэдэж аваарай
Яс гэдэг чинь хатуу, хөдөлгөөнгүй эд эс мэт санагдадаг ч, бодит байдал дээр энэ нь байнга шинэчлэгдэж, амьд байдаг эрхтэн юм. Настай болох тусам ясны эсийн шинэчлэл удааширч, шинээр үүсэх ясны эд шинэчлэгдэж буй ясны хэмжээнээс бага болоход ясны сийрэгжилт үүсдэг. Энэ нь эхэндээ ямар ч шинж тэмдэггүй, чимээгүйхэн явагддаг тул олон хүн яс нь сийрэгжсэнийг мэдэхгүй л хугарал тохиолдсоны дараа ойлгодог. Харин цаг тухайд нь анхаарал хандуулж, зөв хооллолт, хөдөлгөөн, шаардлагатай витаминаа тогтмол хэрэглэвэл ясны нягтралыг удаан хугацаанд хадгалахад тусалдаг.
Ясан дотор чимээгүйхэн юу болж байна вэ?
Ясны сийрэгжилт (остеопороз) гэдэг нь ясны нягтрал, бат бэх чанар алдагдаж, яс сүвэрхэг, хэврэг болох үйл явц юм. Хэвийн яс нь нягт, бэх бүтэцтэй байдаг бол сийрэгжсэн яс дотроо олон нүх сүвтэй, зөөлөн хийцтэй болж хувирдаг тул бага зэргийн цохилт, унаж бэртэлт гарахад ч амархан хугардаг. Энэ үйл явц ихэвчлэн 35 наснаас хойш аажмаар эхэлж, эмэгтэйчүүдэд климакс буюу дааврын өөрчлөлтийн үед хурдасдаг онцлогтой.
Мэдэж байх зүйл
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дата харуулснаар 50-аас дээш насны эмэгтэй хүн бүрийн 3-ын нэг нь амьдралынхаа туршид ясны сийрэгжилттэй холбоотой хугаралтай тулгардаг. Иймд урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хамаагүй хялбар.
Юунаас болж яс маань сулардаг вэ?
Насжилт ба дааврын өөрчлөлт
Настай болох тусам ясыг шинээр бүтээх эсийн үйл ажиллагаа сулардаг. Эмэгтэйчүүдэд климаксын үед эстроген даавар буурснаар ясны эвдрэл сэргээгдэлтээсээ түрүүлж эхэлдэг тул энэ насныханд онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай.
Кальци, Д3 витаминий дутагдал
Кальци бол ясны үндсэн барилгын материал бол Д3 витамин нь тухайн кальцийг гэдэснээс шингээж, яс руу хүргэх “тээвэрлэгч” үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ Д3 витамин дутагдвал, идсэн кальци хэдий чинээ их байсан ч биед бүрэн шингэдэггүй тул яс сулрах эрсдэл өндөсдөг.
Хөдөлгөөн, уургийн дутагдал
Удаан хугацаагаар суудлын амьдралын хэв маягтай байх, хөдөлгөөн хомсдох нь ясны ачааллыг бууруулж, ясны эд шинэчлэлийг удаашруулдаг. Мөн ясны голлох бүтцийг тогтоож өгдөг коллаген уураг насжилттай холбоотойгоор буурдаг тул энэ нь мөн нэг гол шалтгаан болдог.
Бие маань юу гэж дохио өгдөг вэ?
Ясны сийрэгжилт “чимээгүй өвчин” гэж тооцогддог ч цаг өнгөрөх тусам дараах шинж тэмдгүүд илэрч эхэлдэг:
Нуруу, бэлхүүс тогтмол өвдөх
Нурууны ясны сийрэгжилт нь удаан хугацааны нуруу, бэлхүүсний өвчин, ядрах мэдрэмжийг үүсгэдэг бөгөөд олон хүн үүнийг ердийн ядаргаа гэж андуурдаг.
Өндөр буурах, нуруу бөхийх
Нурууны ясны шахагдал тохиолдоход хүний өндөр аажмаар багасаж, нуруу бөхийсөн байдалтай болдог нь ясны сийрэгжилтийн нэг тод илрэл юм.
Яс амархан хугардаг болох
Ялангуяа гар, дунд буюу ташаа орчмын яс бага зэргийн унаж бэртэлтэд ч амархан хугардаг болвол ясны нягтрал мэдэгдэхүйц буурсаны шинж байж болно.
Хэн илүү болгоомжтой байх ёстой вэ?
Ясны сийрэгжилтийн эрсдэл хүн бүрт адилхан байдаггүй. Дараах онцлогтой хүмүүс энэ эрсдэлд илүү өртдөг тул анхаарал хандуулах нь чухал:
50-аас дээш насны эмэгтэйчүүд
Климаксын дараах үед эстроген даавар буурч, ясны эвдрэлийн процесс сэргээгдэлээсээ давамгайлдаг тул энэ насны эмэгтэйчүүд ясны нягтралаа тогтмол хянуулах шаардлагатай.
Сууж ажилладаг, хөдөлгөөн бага хүмүүс
Оффисын ажил, машинаар удаан явах, дасгал хийхгүй амьдралын хэв маягтай хүмүүст ясны ачаалал хангалтгүй байдаг тул ясны шинэчлэл удааширдаг.
Сүү, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг хүмүүс
Хоолны дэглэмдээ кальцитай хоол хүнс бага оруулдаг хүмүүс кальцийн дутагдалд орох магадлал өндөр тул нэмэлт эх сурвалжаас кальци, Д3 витамин авах шаардлагатай болдог.
Ясаа хамгаалах 3 гол алхам
Д3 витамин — кальцийн шингэцийг нэмэгдүүлэгч
Vitabaum Max D3 Complex-ийг тогтмол хэрэглэх нь биед кальцийн шингэцийг сайжруулж, ясны нягтралыг хадгалахад тусалдаг гэж судалгаанууд харуулдаг. Монголын уур амьсгалд наран гэрэл хомс байдаг өвлийн улиралд ялангуяа Д3 витаминыг гаднаас нөхөж өгөх нь чухал. Хэрвээ та эсвэл гэр бүлийнхээ Д3 витаминий түвшнийг сайжруулах хүсэлтэй бол, эхлээд Д3 витамины дутагдлын шинж тэмдгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй.
Коллаген — ясны уян хатан бүтцийг дэмжигч
Ясны 90 орчим хувийг эрдэсийн бус, органик хэсэг буюу коллаген бүрдүүлдэг гэдгийг олон хүн мэддэггүй. Кальци ясыг хатуу болгодог бол коллаген ясанд уян хатан бөгөөд цохилтод тэсвэртэй чанарыг өгдөг. Тиймээс Vitabaum Beauty Collagen-ийг тогтмол хэрэглэх нь зөвхөн арьс, үсэнд төдийгүй ясны бат бэх чанарыг дэмжихэд ач холбогдолтой. Энэ талаар илүү дэлгэрэнгүйг хөгшрөлтийн эсрэг коллагены үр нөлөөний тухай нийтлэлээс уншиж болно.
Хөдөлгөөн, зөв хооллолт, амралт
Долоо хоногт хэдхэн удаа алхах, хөнгөн дасгал хийх нь ясны эсийг идэвхжүүлж, нягтралыг хадгалахад тусалдаг. Мөн хангалттай унтаж, стрессээ багасгах нь бие махбодын сэргэлтэд шаардлагатай. Ядарсан, тогтмол ядаргаатай хүмүүст зориулсан ядаргаа тайлах витаминий тухай мэдээлэл нэмэлт тусламж болж чадна.
Хэрхэн хэрэглэвэл үр дүн хурдан мэдрэгдэх вэ?
Витаминыг зөв тунгаар, өдөр бүр тогтмол цагт хэрэглэх нь хамгийн чухал зарчим. Ихэвчлэн эхний эерэг өөрчлөлт 2-3 сарын дараа биед мэдэгдэж эхэлдэг бол, ясны нягтралд гарах бодит өөрчлөлтийг мэдрэхийн тулд 6 сараас дээш хугацаагаар тогтмол хэрэглэх нь зөвлөгдөж байна. Хоол идэх үедээ хэрэглэвэл шингэц илүү сайжирдаг тул Vitabaum Max D3 Complex-ийг өглөөний цайны хамт, Beauty Collagen-ийг өдрийн аль ч цагт ус, дулаан ундаанд хольж уухыг зөвлөж байна.
Vitabaum яагаад ялгаатай сонголт вэ?
Vitabaum-ийн бүтээгдэхүүнүүд Германы стандартын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд хиймэл нэмэлт, илүүдэл сахаргүй, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой найрлагатай. Ясны эрүүл мэндийг дэмжихийн тулд Max D3 Complex, Beauty Collagen хоёрыг хамтад нь хэрэглэх нь кальцийн шингэц, ясны уян хатан бүтэц хоёр талаас нь дэмжлэг үзүүлдэг гэдгээрээ давуу талтай.
Германы чанар
Стандартын дагуу үйлдвэрлэсэн
Хурдан шингэц
Биед хурдан шингэдэг найрлага
Аюулгүй хэрэглээ
Хиймэл орц, чихэргүй
Гэр бүлийн бүх насныханд хэрэгтэй мэдлэг
Ясны эрүүл мэнд гэдэг нь зөвхөн ахмад настны сэдэв биш — залуу насандаа хэр их кальци, Д3 витамин хуримтлуулна, төдий чинээ ахимаг насандаа ясны сийрэгжилтийн эрсдэл багасдаг. Тиймээс хүүхэд, өсвөр насныханд зориулсан хүүхдийн олон витаминий тухай мэдээллийг судалж, гэр бүлийн бүх гишүүний хэрэгцээг тооцоолвол зохино.
Ясаа өнөөдрөөс хамгаалж эхлээрэй
Vitabaum Max D3 Complex, Beauty Collagen-ийн тухай нэмэлт зөвлөгөө, мэдээллийг манай сувгуудаас аваарай
Vitabaum-ийн зургийн галерей




