Хүүхдийн эрүүл өсөлт хөгжил нь зөвхөн генетикээс хамаардаггүй. Хооллолт, амьдралын хэв маяг, хөдөлгөөн, нойр зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд эдгээрийн дундаас витамин, эрдэс бодисын хангалттай хэрэглээ хамгийн чухалд тооцогддог.
Витамин нь хүүхдийн бие махбодын өсөлт, тархины хөгжил, дархлаа, яс булчин, хараа, анхаарал төвлөрөл зэрэг олон чухал үйл ажиллагаанд оролцдог. Ялангуяа бага насанд амин дэмийн дутагдал үүсвэл өсөлт удаашрах, дархлаа сулрах, суралцах чадвар буурах зэрэг сөрөг нөлөө илэрч болзошгүй.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Витамин гэж юу вэ?
Витамин гэдэг нь бие махбодын хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай органик нэгдлүүд юм. Эдгээр бодисуудыг бие махбод өөрөө хангалттай хэмжээгээр үүсгэж чаддаггүй учраас хоол хүнсээр дамжуулан авах шаардлагатай байдаг.
Витамин нь:
- бодисын солилцоог дэмждэг
- эсийн өсөлт, нөхөн төлжилтийг дэмждэг
- дархлааг хамгаалдаг
- яс булчин, мэдрэлийн системийг дэмждэг
Өөрөөр хэлбэл витамин бол хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй хэрэгтэй жижиг боловч маш хүчтэй нөлөөтэй бодисууд юм.

Хүүхдийн өсөлт хөгжилд витамин яагаад чухал вэ?
Хүүхэд төрснөөс хойш бие махбод нь маш хурдтай хөгжиж эхэлдэг. Тухайлбал:
- яс уртсаж өсдөг
- булчин хөгждөг
- тархины эсүүд холбогддог
- дархлаа бүрэлддэг. Эдгээр үйл явц бүр витамин, эрдэс бодисын тусламжтай явагддаг.
Хэрвээ витамин дутагдвал дараах асуудлууд үүсч болно.
- өсөлт удаашрах
- дархлаа сулрах
- анхаарал төвлөрөл буурах
- ясны хөгжил муудах
- хоолны дуршил буурах
Тиймээс хүүхдийн хооллолтод витамин маш чухал үүрэгтэй.
Хүүхдийн өсөлтөнд хамгийн чухал витаминууд
Хүүхдийн бие организмд олон төрлийн витамин хэрэгтэй. Гэхдээ дараах амин дэмүүд хамгийн чухалд тооцогддог.
Витамин A – Хараа ба дархлаанд чухал
Витамин A нь хүүхдийн өсөлт хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүргийн хувьд нүдний харааг хамгаална, дархлааг дэмжинэ, арьс, салст бүрхэвчийг хамгаална, эсийн өсөлтийг дэмжинэ. Харин дутагдлын үед- хараа муудах, нүд хуурайших, дархлаа сулрах, халдварт өвчин амархан тусах зэрэг эрсдэлтэй байдаг.
А витамин агуулагддаг хүнснүүдийн хувьд лууван, өндөг, элэг, сүү зэрэг байдаг. Гэвч зарим хүүхдүүд эдгээрийг идэх дургүй байдаг.
Витамин D – Яс, өндөр өсөлтийн үндэс
Витамин D нь хүүхдийн яс, шүдний хөгжилд маш чухал. D витамины үүрэг нь дархлааг дэмжинэ, кальци шингээлтийг нэмэгдүүлнэ, ясыг бат бөх болгодог. Дархлааг нь дэмжиж өгдөг. Витамин D дутагдах үед яс сийрэгжих, рахитын шинж тэмдгүүд илрэх, өсөлт удаашрах зэрэг асуудлууд үүсэж эхэлдэг. Хүүхдүүд ихэнхдээ нарны гэрлээс витамин D авдаг.
Гэвч өвлийн улирал, гадаа бага тоглох, хотын орчин зэргээс шалтгаалан дутагдал үүсэх нь элбэг.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
В бүлгийн витаминууд – Тархины хөгжил
B бүлгийн витаминууд нь тархины хөгжил, мэдрэлийн систем, эрч хүч дээр чухал нөлөөтэй. Үүнд B1, B2, B6, B12, фолийн хүчил ордог. В бүлгийн витаминууд анхаарал төвлөрөл сайжруулах, ой тогтоолтыг дэмжих, эрч хүч өгөх гэх мэт үүрэгтэй.
Төмөр – Оюуны хөгжилд чухал
Төмөр бол хүүхдийн тархины хөгжилд маш чухал эрдэс бодис. Төмөр тархины хөгжилд нөлөөлнө, цусны улаан эс үүсгэж, хүчилтөрөгч зөөвөрлөдөг. Хэрвээ төмөр дутагдах юм бол анхаарал муудах, ядрах, арьс цайх, суралцах чадвар буурах зэрэг асуудлууд үүсдэг.
Кальци – Яс, шүдний үндэс
Хүүхдийн ясны өсөлт маш эрчимтэй явагддаг. Кальци бол ясыг бат бөх болгох, шүдний хөгжилд дэмжлэг үзүүлэх, булчингийн үйл ажиллагааг дэмждэг. Кальциар баялаг хүнс бол яах аргагүй цагаан идээ буюу сүү, ааруул, тараг, бяслаг гэх мэт нь байдаг.

Vitabaum Multivitamin Kids+ гэж юу вэ?
Vitabaum Multivitamin Kids+ ийн гол онцлог бол Герман улсад үйлдвэрлэгдсэн, VEGAN тэмдэглэгээтэй, 15 төрлийн витамин, эрдсийн найрлагатай, 3 наснаас дээш хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн юм. Vitabaum Multivitamin Kids+ витамины гол зорилго нь дархлааг дэмжих, өсөлт хөгжлийг дэмжих, энергийн солилцоог идэвхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхэд оршдог.
Эцэг эхчүүд витамины найрлагыг их чухалчлан асуудаг. Тэгэхээр Vitabaum Multivitamin Kids+ нь V-Complex 15 буюу 15 идэвхтэй бодис агуулдаг.

- A Витамин (Хараа, арьс, дархлаанд чухал, ба энэ төрлийн өвчлөлөөс хамгаална)
- D3 Витамин (Яс, шүдний кальцийн шимэгдэлт, дархлаанд чухал нөлөөтэй),
- E Витамин (Эсийг хамгаалах антиоксидант, арьс, мэдрэлийн тогтолцоонд тустай),
- C Витамин (Дархлааны гол витамин, ханиад томууны үед чухал, төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ),
- B1, B2, B3, B5, B6, B12 (Мэдрэлийн тогтолцоог дэмжинэ, эрч хүчний солилцоог сайжруулна, анхаарал төвлөрөлд нөлөөлнө, сурлагын насны хүүхдэд маш чухал)
- Фолийн хүчил (Цус төлжилт, эсийн өсөлт хөгжил)
- Биотин (Үс, арьс, хумс, бодисын солилцоо)
- Цайр (Дархлаа, хоолны дуршил, өсөлт)
- Селен (Антиоксидант, бамбай булчирхайн үйл ажиллагаа)
Өсөлт, Дархлаа, Энерги гурвыг хамтад нь дэмжих Биед бүрэн шингэх шингэн амин дэм VITABAUM





