Нарнаас Д витамин хэр авч чадах вэ?
Монголын нар элбэг ч, биднийг Д витамины дутагдлаас яагаад бүрэн хамгаалж чадахгүй байгааг, мөн өдөр тутмын шийдлийг мэдэж аваарай
“Монголд нар их учир бид Д витаминаар дутахгүй” гэсэн ойлголт олонд түгээмэл. Гэвч бодит байдал дээр Монголчуудын дийлэнх хувь Д витамины дутагдалтай байдаг нь судалгаагаар нотлогддог. Учир нь нарнаас Д витамин авах явц зөвхөн нар харагдаж байгаагаас биш, нарны туссан өнцөг, жилийн улирал, гадаа өнгөрөөсөн цаг хугацаа зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаардаг. Энэ нийтлэлд бид нарнаас хэр их Д витамин авч болох, юунаас болж хүрэлцэхгүй байдаг, мөн дутагдлаа хэрхэн зөв нөхөж болохыг эмхэтгэн харууллаа.
Д витамин гэж яг юу вэ?
Д витамин бол бусад витаминаас ялгаатай, дааврын шинжтэй, өөх тосонд уусдаг витамин юм. Энэ нь кальци, фосфорын шимэгдэлтийг зохицуулж, ясны нягтралыг дэмждэг төдийгүй дархлаа, зүрх судас, сэтгэл санааны хэвийн үйл ажиллагаанд ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Д витамин гэж юу болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншиж болно.
Нар яагаад Д витаминий гол эх сурвалж вэ?
Арьс хэрхэн Д витамин үйлдвэрлэдэг вэ?
Нарны хэт ягаан туяа (UVB) арьсанд тусахад, арьсан дахь холестерины нэгэн хэлбэр Д3 витамин болж хувирдаг. Энэ бол хүний биед Д витамин нийлэгжих хамгийн байгалийн бөгөөд үр дүнтэй арга. Гэвч энэ процесс нарны өнцөг, агаарын бохирдол, арьсны өнгө зэргээс ихээхэн хамаардаг.
Хэдэн минут наранд байх хэрэгтэй вэ?
Судлаачдын үзэж байгаагаар гар, хөл зэрэг арьсны нэлээд хэсгийг нар шарааж, өдөрт 15-30 минут орчим үдийн цагаар нарны гэрэлд гарах нь дунджаар хангалттай хэмжээний Д витамин үйлдвэрлэхэд тусалдаг. Гэхдээ энэ хугацаа хүн бүрт адилгүй бөгөөд арьсны өнгө бараан байх тусам илүү удаан хугацаа шаардагддаг.
Мэдэж байх зүйл
Монгол Улс хойд өргөргийн ойролцоогоор 48 хэмд оршдог тул нарны туяа жилийн ихэнх хугацаанд ташуу тусдаг. Судлаачдын тооцоолсноор бидний өргөрөгт зөвхөн 4-9 сарын хооронд, өдрийн 10-16 цагийн хооронд л арьс Д витамин үр дүнтэй үйлдвэрлэх боломжтой байдаг.
Хэн илүү эрсдэлтэй бүлэгт багтдаг вэ?
Д витамины дутагдлын эрсдэл хүн бүрт адилхан байдаггүй. Оффист сууж ажилладаг, өдрийн ихэнх цагийг дотор орчинд өнгөрөөдөг хүмүүс, ялангуяа өвлийн улиралд эрсдэл өндөртэй. Мөн настай хүмүүсийн арьс залуучуудынхаас Д витамин үйлдвэрлэх чадвар багатай тул илүү анхаарал шаарддаг. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд ч мөн адил энэ бүлэгт багтдаг бөгөөд эдгээр бүлэгт Д витаминий хэрэгцээ бусад хүмүүсээс арай өндөр байдгийг мэддэг байх нь чухал.
Улирлаас үл хамааран тогтвортой түвшин хадгалах нь
Хавар, зун нарны гэрэлд гарах боломж нэмэгддэг ч энэ нь биед хуримтлагдсан Д витаминийг жилийн турш хадгалах баталгаа болдоггүй. Д витамин биед удаан хугацаагаар хуримтлагддаггүй тул зуны улиралд наранд гарсан ч, өвөл рүү орохоор түвшин дахин буурч эхэлдэг. Тиймээс жилийн турш тогтвортой түвшинг хадгалахын тулд зуны улиралд ч гэсэн нэмэлт эх сурвалжаас тогтмол авах нь оновчтой. Энэ нь зөвхөн өвлийн улиралд бус, жилийн 12 сард адилхан хамааралтай сэдэв гэдгийг олон хүн мартдаг.
Монголчуудад юу нь саад болдог вэ?
Урт өвөл, богино нарлаг улирал
Манай орны өвлийн улирал 5-6 сар үргэлжилдэг тул энэ хугацаанд нарны өнцөг маш ташуу болж, арьс Д витамин бараг үйлдвэрлэдэггүй. Иймд өвлийн саруудад Д3 витамины дутагдлын эрсдэл эрс нэмэгддэг бөгөөд энэ нь зөвхөн хүүхэд, өндөр настанд төдийгүй насанд хүрэгчдэд ч нөлөөлдөг.
Гэрт, оффист өнгөрөөдөг цаг их
Орчин үеийн амьдралын хэв маягтай хүмүүс өдрийн ихэнх цагийг гэр, оффис зэрэг дотор орчинд өнгөрөөдөг тул нарны гэрэлтэй шууд харьцах цаг эрс багассан. Насанд хүрэгчдийн Д витаминий хэрэгцээний тухай дэлгэрэнгүй мэдээллээс өөрийн нөхцөл байдалд тохирсон зөвлөмжийг олж болно.
Хувцас, нарнаас хамгаалах бүтээгдэхүүн
Малгай, урт хормойтой хувцас өмсөх, нарны тос түрхэх зэрэг нь арьсыг хамгаалдаг ч, харин цусан дахь Д витаминий түвшинг мөн бууруулах хандлагатай. Тиймээс зөвхөн наранд найдах нь бодит амьдрал дээр хангалттай шийдэл болж чаддаггүй.
Дутагдал биед юу үзүүлдэг вэ?
Д витамины дутагдал нь эхэндээ анзаарагдахгүй, аажмаар илэрдэг тул олон хүн шалтгааныг нь мэдэхгүй хэвээр байдаг. Тогтмол ядрах, дархлаа султай болох зэрэг нь нийтлэг шинж тэмдгийн нэг тул ядаргаа тайлах витаминий тухай мэдээллийг үзэж, өөрийн биеийн байдлыг ойлгож болно. Мөн сүүлийн үеийн судалгаагаар Д витамин, сэтгэл гутралын хоорондын холбоо ажиглагдсан бөгөөд өвлийн улиралд сэтгэл санааны уналт мэдрэгддэг хүмүүст энэ мэдээлэл тустай байж болно.
Vitabaum Max D3 Complex — өдөр тутмын найдвартай шийдэл
Нарны гэрэл хязгаарлагдмал улирал, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж Д витаминаа зөвхөн наранд найдаж бүрэн нөхөх боломжгүй үед, гаднаас чанартай эх сурвалжаар нэмж өгөх нь ухаалаг шийдэл юм. Vitabaum Max D3 Complex нь насанд хүрэгчдэд тусгайлан зориулагдсан бөгөөд өдөр тутам тогтмол хэрэглэх нь биеийн Д витамины хэвийн түвшинг хадгалж, ясны нягтрал, дархлааг дэмжихэд тусалдаг. Германы стандартын дагуу үйлдвэрлэгддэг тул найрлагын чанар, шингэц өндөр байдгаараа онцлог. Шингэн хэлбэртэй тул уухад хялбар, том шахмал залгихад бэрхшээлтэй ахмад настанд ч тохиромжтой.
Vitabaum-ийн зорилго бол нарны гэрэл дутагдсан үед л биш, харин жилийн турш биеийн Д витамины түвшинг тогтвортой хадгалахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Өдөр бүр тогтмол хэрэглэх зуршил тогтоовол, цаг агаар, улирлаас үл хамааран Д витамины хэрэгцээгээ санаа зовохгүйгээр хангах боломжтой болно.
Германы чанар
Стандартын дагуу үйлдвэрлэсэн
Хурдан шингэц
Биед хурдан шингэдэг найрлага
Өдөр тутамд тохиромжтой
Жилийн турш тогтмол хэрэглэх боломжтой
Хэтрүүлэлгүй, зөв тунгаар хэрэглэх нь чухал
Д витамин өөх тосонд уусдаг витамин учир хэт их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэх нь ч мөн зохисгүй. Тиймээс Д витамины илүүдэл юу болохыг мэдэж, бүтээгдэхүүний зөвлөмжит тунг баримтлан хэрэглэх нь зөв. Vitabaum Max D3 Complex-ийг сав баглаа боодол дээрх зааврын дагуу, өдөрт нэг удаа хоолны хамт хэрэглэхийг зөвлөж байна.
Гэр бүлийн бүх насныханд хамааралтай сэдэв — гэхдээ тус тусдаа шийдлээр
Д витамины дутагдал зөвхөн насанд хүрэгчдэд төдийгүй хүүхдийн ясны хөгжил, дархлаанд ч чухал нөлөөтэй. Гэхдээ хүүхдийн бие насанд хүрэгчдээс өөр тунгийн шаардлагатай тул Vitabaum Max D3 Complex зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан бөгөөд хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. Хүүхдэд тохирсон хэмжээгээр Д витамин орсон хүүхдийн олон витаминий тухай мэдээллийг судалж, гэр бүлийн гишүүн бүрдээ насных нь онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.
Нарнаас дутсанаа Vitabaum-аар нөхөөрэй
Vitabaum Max D3 Complex-ийн тухай нэмэлт зөвлөгөө, мэдээллийг манай сувгуудаас аваарай




