Насанд хүрэгчдэд Д витамин зайлшгүй шаардлагатай, гэхдээ ихэнх хүмүүс хангалттай авч чаддаггүй чухал шим тэжээлүүдийн нэг юм. Ялангуяа Монгол шиг урт өвөлтэй, нарны тусгал бага орчинд амьдардаг хүмүүсийн хувьд Д витамины дутагдал маш түгээмэл байдаг.
Vitabaum-Биед бүрэн шингэх хамгийн сайн шингэн витамин
Германд үйлдвэрлэгдсэн Герман чанар шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Насанд хүрэгчдийн Д витамин гэж юу вэ?
Насанд хүрэгчид Д витамины дутагдалд их өртдөг. Хүүхдэд л зөвхөн Д витамин хэрэгтэй байдаг юм биш. Д витамин нь тосонд уусдаг витамин бөгөөд хүний биед дааврын үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ нь зөвхөн хоол хүнснээс авах боломжтой биш, нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд нийлэгждэг.
Хамгийн түгээмэл хэлбэрүүд нь:
- D2 (эргокальциферол) – ургамлын гаралтай
- D3 (холекальциферол) – амьтны гаралтай, илүү үр дүнтэй. Судалгаагаар D3 хэлбэр нь биед илүү сайн шингэж, удаан хадгалагддаг.

Насанд хүрэгчдэд Д витамин яагаад чухал вэ?
1. Ясны эрүүл мэндийг дэмжинэ
- Д витамин нь кальци, фосфорыг биед шингээхэд тусалдаг. Хэрэв Д витамин дутагдвал:
- Яс сийрэгжинэ
- Ясны нягт буурна
- Хугарах эрсдэл нэмэгдэнэ
- Ялангуяа 30-аас дээш насанд ясны нягт аажмаар буурч эхэлдэг тул Д витамин зайлшгүй хэрэгтэй.
2. Дархлааг дэмжинэ
Д витамин нь дархлааны системийг идэвхжүүлж, халдварын эсрэг хамгаална, вирус, бактеритай тэмцэнэ, амьсгалын замын өвчнөөс сэргийлнэ. Д витамин нь тархины үйл ажиллагаанд оролцдог учраас сэтгэл гутрал бууруулах эрч хүч нэмэгдүүлэх сэтгэл санааг тогтворжуулах үүрэгтэй байдаг.
Бас булчингийн хүчийг нэмэгдүүлнэ, ядаргаа багасгана, биеийн ерөнхий тэнхээг сайжруулна.

Насанд хүрэгчдийн Д витамины хэрэгцээ
Монголд ихэнх хүмүүс дутагдалтай байдаг тул 1000–2000 IU хэрэглэх нь түгээмэл. Бид яагаад Д витамин дутагддаг вэ гэхээр нарны гэрэл бага авах болон SPF тос хэрэглэдэг, Д витамин агуулсан хоол хүнс бага хэрэглэдэг. Нас ахих тусам Арьс Д витамин бага үүсгэнэ, шингээлт муудна.

Д витамины дутагдлын шинж тэмдэг
Дараах шинжүүд илэрч болно:
- Ядаргаа, сулрал
- Булчин өвдөх
- Яс өвдөх
- Сэтгэл санаа унах
- Ханиад амархан хүрэх
Гэхдээ зарим хүмүүс ямар ч шинж тэмдэггүй байж болно.

Д витаминыг хэрхэн нөхөх вэ?
Нарнаас авах буюу өдөрт 15–30 минут гар, нүүр ил гаргах. Гэхдээ хэт удаан наранд байж болохгүй. Д витамин ихтэй хүнс буюу загас (лосось, туна), өндөгний шар, сүүн бүтээгдэхүүн зэргийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь сайн чанарын биед бүрэн шингэдэг Д витамин сайн уух хэрэгтэй.

Ямар Д витамин сонгох вэ?
Д витаминыг зөв тунгаар, зөв хэлбэрээр хэрэглэх нь хамгийн чухал. Хэтрүүлбэл эрсдэлтэй, харин дутвал дархлаа, яс, энерги бүхэнд нөлөөлнө. Тиймээс чанартай, найдвартай бүтээгдэхүүн сонгох нь таны эрүүл мэндийн хамгийн зөв шийдвэр юм.
Энэ утгаараа таны өдөр тутмын хэрэгцээнд хамгийн тохиромжтой сонголт бол Vitabaum Multivitamin MAX D3 юм. 1000 IU D3 витаминтай буюу яс, дархлаа, кальцийн шимэгдэлтэд хамгийн тохиромжтой тун юм. Vitabaum Multivitamin MAX D3 бол зөвхөн Д витамин биш иж бүрэн найрлагатай. Витамин K1, C, B6, фолийн хүчил, цайр, магни, төмөр зэрэг Д витамины үйлчлэлийг дэмжиж, биед бүрэн шингээнэ.
Two Chamber System (шинэлэг технологи)-тэй буюу витаминуудыг уух үед шинээр хольж уудаг учраас шимэгдэлт нь хамгийн өндөр, үр дүн илүү хурдан байдаг. Мөн бие илүү амархан шингээнэ, хоолойд торохгүй маш амархан ууна.




